Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэ Ресурс: Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулна

Баянхонгор аймагт Хөндий алтны төсөл хэрэгжүүлж буй “Эрдэнэ Ресурс  (TSX:ERD | MSE:ERDN) компани энэ оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлан болон төслийн үйл явцын талаар мэдээллээ.

Компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид өндөр агуулга бүхий ил уурхай болох Хөндий алтны төслийн хөгжүүлэлтийн үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна. Энэ оны эхний улиралд Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар Tetra-Tech, Inc.,-ийг сонгон, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг Sustainability East Asia LLC компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хүрээнд Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар Баян Хөндийн нөөцийг бүртгүүлэх зөвшөөрлийг авсан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад чухал алхам боллоо.”

“Компани нь Урьдчилсан ТЭЗҮ-д тусгагдах мэдээллийг баталгаажуулах, Баян Хөндий ордыг тэлэх болон өндөр агуулгатай хүдрийн бүсийг шалгахад чиглэсэн 1,800 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өрмийн дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд тавдугаар сарын дундуур үр дүнг танилцуулна.”

 

2019 оны нэгдүгээр улирлын онцлох үйл явдлууд:

 

Үйл ажиллагааны онцлох мэдээлэл

 Хөндий алтны төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг NI 43-101 стандартын дагуу боловсруулж эхэлсэн:

 ТЭЗҮ-ийг Tetra-Tech Inc., олон улсын инженерчлэлийн байгууллага боловсруулж эхэлсэн.

 Металлургийн судалгааг Blue Coast Research гүйцэтгэнэ.

 Урьдчилсан ТЭЗҮ ба Монгол улсын төрийн захиргааны байгууллагад танилцуулах Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг Sustainability East Asia LLC хийж гүйцэтгэнэ.

 Баян Хөндийн нөөцийг бүртгүүлж, Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн зөвшөөрлийг авсан:

 Баян Хөндийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зургадугаар сарын сүүлээр авахаар төлөвлөн, ажиллаж байна.

 Алтан Нарын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

 Урьдчилсан ТЭЗҮ-д тусгах мэдээллийг баталгаажуулах зорилгоор 2019 оны дөрөвдүгээр сард 1,800 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг хийж гүйцэтгэсэн.

 Ил уурхайн хязгаарыг тэлэх, хамгийн өндөр агуулгатай хүдрийн биетүүдийн үргэлжлэл болон нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн.

Өрмийн дээжийг лабораторийн шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн бөгөөд үр дүнг тавдугаар сарын дундуур танилцуулна.

 

Санхүүгийн онцлох мэдээлэл

 Хөндий Алтны Төслийн Урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл, Сэндстормоос борлуулалтын цэвэр ашгийн төлбөрийг (“роялти”) худалдан авах болон эргэлтийн хөрөнгөд зориулан энэ оны хоёрдугаар сард $2.53 сая канад долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн:

 Компани одоогоор $1.1 сая канад долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа нь 2019 оны хоёрдугаар улирал дуустал үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой.

 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд Сэндсторм Гоулд-аас Хөндий алтны төслийн борлуулалтын цэвэр ашгийн төлбөр (“БЦАТ” эсхүл “роялти”)-ийн 50%-ийг буцаан худалдан авсан:

 Хөндий алтны төслийн анхан шатны Эдийн засгийн тооцооллын (“АШЭЗТ”) үр дүнд үндэслэхэд БЦАТ-ийн бодит үнэ цэн нь $1.2 сая канад доллараар буцаан худалдан авсан үнээс давна хэмээн үзэж байна.

 2019 оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болсон 3 сарын хугацаанд Компанийн нийт алдагдал $516.7 мянган канад доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийн $701.7 мянган канад долларын алдагдалтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

 Капиталжуулсан зардлыг оролцуулсан хайгуулын зардал нь 2019 онд $941,083 канад доллар байсан бөгөөд 2018 оны $717,906 канад долларын зардалтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Энэ нь Хөндий төслийн АШЭЗТ-ыг боловсруулахад төвлөрөн ажилласнаас шалтгаалсан өсөлт байв.

 2019 оны эхний улиралд Компанийн захиргаа, удирдлагын зардал нь $296.3 мянган канад доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийн $378.9 мянган канад доллартай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 2018 онд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэнтэй холбоотойгоор мэргэжлийн үйл ажиллагааны зардал, маркетингийн зардлууд өссөн дүнтэй гарсан.

Хөндий төслийн тухайд Баян Хөндий, Алтан Нар ордуудыг хамарч буй. Эдийн засгийн тооцооллоор төслийн ашиглалтын найман жилийн турш жилд дунджаар 51,200 унц алт үйлдвэрлэх боломжтой уурхайг төлөвлөсөн. Төслийн тусгай зөвшөөрлийн талбайд буй нэмэлт нээлт болон тэлэлт хийх боломжтой талбайнууд нь төлөвлөсөн хөгжүүлэлтийн талбайг тэлэх суурь болох боломжтой.