Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого 41%-иар өсөв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар уул уурхайн салбарын энэ оны дөрвөн сарын байдлаарх мэдээллийг хүргэлээ.

 

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Улсын төсөвт оруулсан татвар хураамж

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 981.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-          Алт                  13.0 тэрбум төгрөг,

-          Нүүрс              448.2 тэрбум төгрөг,

-          Цайр               33.5 тэрбум төгрөг,

-          Зэс                  448.0 тэрбум төгрөг,

-          Төмөр             6.7 тэрбум төгрөг,

-          Жонш              9.7 тэрбум төгрөг,

-          Бусад               21.9 тэрбум төгрөг,

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2%-иар өссөн байна. Үүнд:

 

-          Алт      1.5 (13.0%) тэрбум төгрөг,

-          Нүүрс  192.4 (75.2%) тэрбум төгрөг,

-          Зэс      96.0 (27.3%) тэрбум төгрөг,

-          Жонш  5.1 (110.0%) тэрбум төгрөг,

 

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан байна. Үүнд:

-          Цайр   4.2 (11.1%) тэрбум төгрөг,

-          Төмөр 1.6 (19.4%) тэрбум төгрөг,

-          Бусад ашигт малтмал 3.1 (12.4%) тэрбум төгрөг.

 

Аж үйлдвэрийн салбар

Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2019 оны эхний 4 сард

16.8 сая тн нүүрс,

473.3 мян.тн зэсийн баяжмал,

2.3 тн алт,

1.7 мян.тн молибдений баяжмал,

40.3 мян.тн хайлуур жоншны хүдэр,

4.3 мян.тн хайлуур жоншны баяжмал,

2.1 сая тн төмрийн хүдэр,

1.0 сая тн төмрийн хүдрийн баяжмал,

31.7 мян.тн цайрын баяжмал,

2.2 сая баррель газрын тос тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.0 сая тн буюу 13.7%, зэсийн баяжмал 34.2 мян.тн буюу 7.8%, молибдены баяжмал 1.3 тн буюу 0.1%, төмрийн хүдэр 469.5 мян.тн буюу 29.3%, төмрийн хүдрийн баяжмал 15.0 мян.тн буюу 1.5%, хайлуур жоншны хүдэр 2.3 мян.тн буюу 6.0%, цайрын баяжмал 1.7 мян.тн буюу 5.7%-иар ихээр тус тус өссөн байна.

Харин алт 581.4 кг буюу 20.1%, хайлуур жоншны баяжмал 18.0 мян.тн буюу 84.1%, газрын тос 60.6 мян.бар буюу 2.7%, катодын зэс 439.8 тн буюу 9.2%-иар тус тус буурсан байна.

 

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 4 сард 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 806.2 (17.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 3.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 678.7 (21.1%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 566.4 (50.3%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 134.5 (7.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 73.5%-ийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 4 сард 6.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (22.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 4.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 846.5 (22.6%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 438.6 (32.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 417.8 (21.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 4.8 (74.2%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 4.1 (64.2%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 570.9 (15.4%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 745.8 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Экспорт

Экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 386.6 (18.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.2 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрс экпорт 2019 оны эхний 4 сард 961.0 сая ам.долларын 11.4 сая тн-ыг экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 171.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1,226.8 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.8 ам.доллар байсан бол 2019 онд 84.4 ам.доллар болж өссөн байна.

 

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 4 сард 489.1 мян.тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мян.тн-оор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,368.6 ам.доллараас 1,434.0  ам.доллар болж 65.4 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний 4 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 672.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 701.4 сая ам.доллар болсон.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2,105.9 мян.бар буюу 118.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 104.3 мян.бар-аар, үнийн дүнгээр 20.3 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.8 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.3 ам.доллар болж буурсан.

Төмрийн хүдрийн экспорт 2,842.1 мян.тн буюу 159.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 806.4 мян.тн-оор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллараар тус тус өссөн. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 56.0 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмалын экспорт  2019 оны эхний 4 сард 54.1 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,455.6 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 349.5 ам.доллараар буурсан. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 78.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.5 сая ам.доллараар нэмэгджээ.

Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 4 сард 55.0 сая ам.долларын 151.8 мян.тн экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 37.9 мян.тн-оор, үнийн дүнгээр 18.5 сая ам.доллараар тус тус өссөн. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 362.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 34.9% нь ОХУ-д, 64.4% нь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 16.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 7,623.0 ам.доллараас 8,663.9 ам.долларт хүрч, 1,041.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 4 сард 1,864.1 тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 81.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

 

Импорт

Импорт 1.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 184.3 (11.7%) сая ам.доллараар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 409.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 48.1 сая ам.доллараар буюу 13.3 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 4 сард 347.3 сая ам.долларын 562.8 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 115.7 мян.тн-оор, үнийн дүнгээр 50.3 сая ам.доллараар тус тус өссөн. Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.4 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.7 хувийг автобензин, 64.3 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

2019 оны эхний 4 сард 185.8 мян.тн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.9 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 673.2 ам.доллар байсан бол 2019 онд 559.5  ам.доллар болж 16.9%-иар буурсан байна.

Дизель түлшний импорт 334.1 мян.тн болж, 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 77.7 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 4 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 642.6 ам.доллар байсан бол энэ онд  620.6 ам.долларт хүрч, 22.1 ам.доллар буюу 3.4%-иар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.6 сая ам.доллараар нэмэгджээ.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

 

Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /2019.05.13 өдрийн байдлаар/

 

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

 

Нийт

2975

100%

8 366 644.32

100

5.30%

 

Хайгуулын

1293

43.50%

6 710 639.16

80.2

4.30%

 

Ашиглалтын

1682

56.50%

1 656 005.16

19.8

1%

 

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгасан- 11

Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл- 3

Барьцаалсныг бүртгэсэн- 1

Хэсэгчлэн буцааж өгсөн- 8

Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгасан- 58

Бүхэлд нь шилжүүлсэн- 2

Хугацаа дуусгавар болсон- 41

Цуцлагдсан- 6

 

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

 Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель / 1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Энэ оны тавдугаар сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд 2.36 сая баррель буюу 320,643 тонн газрын тос олборлож, .25 сая баррель буюу 304,970 тонн газрын тос экспортлож 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

 

2019 оны тавдугаар сарын 07-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйбайна. Үүнээс:

А-80 автобензин 102;

Аи-92 автобензин 52;

Дизелийн түлш 35;

ТС-1 онгоцны түлш 25хоногийн нөөцтэй байна.

    

Орон нутгийн шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 40-125 төгрөг, Аи-92 автобензин  40-80 төгрөг, Аи-95 автобензин 60-90 төгрөг, дизелийн түлш 15-60 төгрөгөөр аймаг тус бүр өссөн байна."Шунхлай" ХХК-ийн Аи-95 автобензин 20 төгрөгөөр буурсан байна.

 

САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Улаанбаатараас Дархан хүртэлх 202.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн /Засгийн газрын 2019 оны 184 дүгээр тогтоол/.

Тавантолгойн нүүрсний уурхайгаас Зүүнбаян өртөө хүртэлх 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

“Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөр: Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь үндэсний геомэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгох, иж бүрнээр бүрдүүлэх, баяжуулах, мэдээллийг боловсруулах, нууцад хамааруулснаас бусад мэдээллийг нийтэд түгээх, үүнтэй холбогдсон бүх төрлийн үйлчилгээг хялбаршуулах, анхдагч баримт материал болон чулуун дээжийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэхэд оршино.

Энэхүү дунд хугацааны бодлогын баримт бичгийг  хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний геологчдыг татан оролцуулах замаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, дээшлүүлэх зэрэгт олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, санхүүжилтээр гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Газрын ховор элементийн төслийн нэгж: Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Газрын ховор элементийн төслийн нэгж байгуулах” асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэхүү төслийн нэгж нь газрын ховор элементийн геологийн судалгаа, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, судалгааны түвшинг дээшлүүлсний үндсэн дээр шинээр орд газруудыг тогтоож, Улсын эрдэс баялгийн санг арвижуулах, бэлтгэгдсэн орд газруудыг олборлох, хүдрийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгааны ажил гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

 

Эх сурвалж: УУХҮЯам