Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятадын гангийн “Baowu steel group”, “Magang holding” компаниуд нэгдэнэ

Хятадын “Baowu steel group” нь жилд 20 сая тонн ган үйлдвэрлэгч “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмшихээр болжээ. “Magang holding” компани Хонконг, Шанхайн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учир одоогоор нэгдэх хэлэлцээр Хятадын үнэт цаасны зохицуулах хороо болон Хонконгийн үнэт цаасны комиссын шийдвэрийг хүлээж байна.

Хятадын төрийн өмчит хоёр компани нэгдсэнээр ган үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч “ArcelorMittal”-тай өрсөлдөхүйц болох юм. “ArcelorMittal” нь өнгөрсөн жил 96.4 сая тонн ган үйлдвэрлэсэн. Хятадын хоёр компанийн нийт үйлдвэрлэл 90 сая тоннд хүрэх бөгөөд шинэ нэгдэл ирэх 2-3 жилд дэлхийн томоохон ган үйлдвэрлэгч болно гэж “S&P Global”-ын шинжээчид үзэж буй. 

2016 онд Baosteel Group болон Wuhan Iron & Steel Group-ийг нэгтгэснээр “Baowu steel group”-ийг байгуулсан. Тус групп нь ган үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог. 2021 онд гангийн үйлдвэрлэлээ 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид бусад жижиг үйлдвэрийг худалдаж авах магадлалтай байна. Тус компани жилд 20 сая тонн ган үйлдвэрийн кластерийг Жансу мужид байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Цогцолборын эхний ээлжийн 8-10 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтад 50 тэрбум юань буюу 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах юм. Барилгын ажлыг энэ жил эхлүүлж байгаа бөгөөд эхний үе шатыг 2021 онд ашиглалтад оруулах аж.  

Хятадын төрийн бодлогоор металлургийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг танаж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2020 он гэхэд тус улсын нийт гангийн үйлдвэрлэлийн 60%-ийг томоохон 10 компанид төвлөрүүлэхээр зорьж буй.

Э.Од