Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Бизнесийн ёс зүйн сургалт боллоо

“Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 


Компанийн Засаглалын үндэсний зөвлөлийн менежер Ж.Оймандах оролцогчдод ёс зүй, авлигын хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн бол  “Оюутолгой” ХХК-ийн комплайнс хариуцсан мэргэжилтэн Д.Оч “Оюутолгой” ХХК-ийн ёс зүйн дүрэм, “Ам Чам Монгол”-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс  компанийн ёс зүй, авлигын зохицуулалтын үнэлгээ хийх талаар зөвлөгөө өгч, тодорхой жишээн дээр ажиллав. Мөн энэхүү үнэлгээний талаар оролцогчид харилцан ярилцаж, дүгнэлт гаргалаа.