Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр Дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг "Энержи Ресурс" ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч "Дээдтив" ХХК-тай байгуулав.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Энержи ресурс ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийх юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх гэнэ.
Шинэ дулааны станцтай болсноор дулаан хангамжийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, иргэд таатай сайхан нөхцөлд ажиллаж амьдрах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад олон давуу тал бий болно.