Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Chief Mechanic” сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна

Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. 

“Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 

“Аливаа компани үр ашигтай ажиллахад тоног төхөөрөмжийн бэлэн байдал  хамгийн чухал нь. Тиймээс ч тухайн бизнесийн онцлог, ажлын талбарт тохирсон зөв зүйтэй засварын хувилбарууд, сэлбэгийн сонголтуудад анхаарах хэрэгтэй байдаг. Энд цугласан 150 инженер техникийн ажилтан гэдэг бол зуун тавин туршлага, мэдлэг юм” хэмээн  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Бүтээгдэхүүн дэмжих ахлах мэргэжилтэн Д.Ариунбаяр  сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. “Chief Mechanic” сургалт-семинарыг жил бүр тогтмол зохион байгуулж байхаар болжээ. 

Энэ удаагийн сургалтын эхний өдөр нь “Техник  үйлчилгээ ба бохирдол хяналт”, “Тос тосолгоо, шүүр”, “Явах анги, газартай харьцах эд анги”, “Гидрийн систем 1-SIS and ET, “Гидрийн систем 2-Тоног төхөөрөмжийн менежментийн шийдэл” зэрэг сэдвээр өрнөсөн бол хоёр дахь өдөр “Хүч дамжуулах систем1, Тоног төхөөрөмжийн менежментийн шийдэл, цахилгаан систем 1”, “Тоног төхөөрөмжийн болон агрегат эд ангийн-засварын хувилбарууд”, “Техникийн дэмжлэг, Бүтээгдэхүүнтэй холбоотой асуудалд туслалцаа үзүүлэх боломжууд” зэрэг сэдвийн дор өрнөж, оролцогчдын асуултад тодорхой хариултуудыг  зохион байгуулагчдын зүгээс өгсөн юм.  

Г.Идэр