Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах”зөвлөхийг сонгон шалгаруулна

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

Байршил: Монгол Улс
Зөвлөх үйлчилгээний нэр: “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах”
Дугаар: УУХҮЯ/201901016-1

        Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. 
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

-    Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-    Зөвлөх хуулийн этгээд нь сүүлийн 5 жилд олон улс болон бүс нутгийн хэмжээнд ижил төстэй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн  төслийн ТЭЗҮ боловсруулсан туршлагыг нотолсон мэдээлэл, баримт бичиг
-    Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний туршлага, ур чадварын чадавхын талаарх мэдээлэл

        Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 25-ний өдрийг дуустал ажлын цагаар авч болох бөгөөд саналаа 2019 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 10 цаг 00 минутад (Улаанбаатарын цагаар) багтаан Монгол болон Англи хэл дээр тус тус битүүмжлэн бэлтгэн доорх хаягаар ирүүлнэ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 15160, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн Үндэстний гудамж-5/2, Засгийн газрын II байр,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,104 тоот өрөө 
Холбоо барих утас: 976 51-264179 
Цахим шуудан: nershi976@gmail.com