Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулагдсан хууль хяналтын байгууллагын Ажлын хэсгийн шалгалт Баянгол суманд үргэлжилж байна.
Есдүгээр сарын 3-4-ний өдөр Баянгол сумын Буянт, Наран, Бага мухар хэмээх газруудад үйл ажиллагаа явуулж байгаа 2 аж ахуйн нэгж, 5 нөхөрлөлийг шалгалтад хамруулжээ.
Уг шалгалтаар Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр журам зөрчсөн нөхөрлөлийг албадан буулгах, олборлолтод өртөж гэмтсэн газруудад хэмжилт хийх, нөхөн сэргээлт хийлгэх, нөхөн сэргээлт хийлгүй хаяж явсан 1 аж ахуйн нэгжийг тогтоож хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, олборлолтын үйл ажиллагаанд ашигласан 1 тээврийн хэрэгсэл, 5 гэрийг түр хураах ажлыг хийж гүйцэтгэсэн аж.