Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Сангийн яам: 2019 онд нүүрсний экспортын төлөвлөгөө 2-3 сая тонноор тасалдах эрсдэлтэй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр Сангийн яам ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортын хэмжээг энэ оныхтой адил хэмжээнд буюу 42 сая тонн, харин зэсийн баяжмалынхыг энэ оныхоос 175 мянган тонн, алтны экспортыг 2 тонноор тус тус бууруулж тооцсоныг онцоллоо. Харин төмрийн хүдрийн экспортын хэмжээг багагүй хэмжээгээр нэмэгдүүлж тооцжээ.

2020 оны эрдсийн ханшийг төсөвт тооцоолохдоо зэсийн үнийг бууруулж, алт, төмрийн хүдрийн ханшийг урьдны тооцооллоос нэмэгдүүлж тогтоосон байна. Харин нүүрсний ханшийг хэвээр хадгалахаар төлөвлөжээ.

Сангийн сайдын тайлбарлаж буйгаар энэ оны эхний хагаст нүүрсний гаргалтад хүндрэл учирсан. Оны төгсгөлд 2019 оны төсвийн зорилтот хэмжээ болох 42 сая тонн биелэхэд хүндрэлтэй бөгөөд 39-40 сая тонн нүүрсний экспортлох болов уу гэж харж байгаагаа илэрхийллээ. Зэсийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхай болон Оюутолгойн ил уурхайн хүдрийн агуулга буурч буй нь ирэх онд зэсийн баяжмалын экспорт буурах гол нөхцөл болно гэж тайлбарлалаа.

Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг энэ оныхоос 2.1 их наяд төгрөгөөр өсгөж, 11.8 их наяд төгрөгөөр тусгажээ. Харин төсвийн нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1% байхаар тооцсон байна. Төсвийн алдагдлыг цаашид 2022 онд ДНБ-ийн 1.4%-д хүргэж бууруулахаар төлөвлөжээ

2020 оны хэмжээнд Тогтворжуулалтын санд 125 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 977 тэрбум төгрөг хуримтлуулна гэж тооцжээ.

 

Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITY (41.203.78.162)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 29 | Хариулах