Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Энержи Ресурс”-ын нүүрс борлуулалт 20%-иар буурав

Өмнийн говийн Ухаахудаг, Барууннарангийн уурхайд коксжих нүүрсний олборлолт явуулж буй "Mongolian Mining Corporation" буюу "Энержи Ресурс" компани гуравдугаар улирлын үйл ажиллагаагаа тайлагналаа.

 

Үйл ажиллагааны тайлан (2019 оны гуравдугаар улирлын байдлаар)

 

 

нэгж

2019 оны III улирал

2019 оны II улирал

Өмнөх улиралтай харьцуулахад

(%)

2018 оны III улирал

Өмнөх оны мөн үеийнхээс

(%)

Олборлосон түүхий нүүрс

мян.тн

3,382.6

2,570.6

+32%

3,272.7

+3%

Боловсруулах үйлдвэрт оруулсан нүүрс

мян.тн

2,856.3

2,238.3

+28%

3,135.7

-9%

Үйлдвэрлэсэн коксжих нүүрс

мян.тн

1,393.7

1,127.9

+24%

1,414.6

-1%

Борлуулсан коксжих нүүрс

мян.тн

1,120.4

1,317.8

-15%

1,407.0

-20%

 

Уг мэдээлэлд дурдсанаар энэ оны гуравдугаар улиралд нүүрс олборлолт өмнөх улирлынхаас 32%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 3%-иар тус тус өсч, 3.4 сая орчим тоннд хүрчээ. Гэсэн ч компанийн нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарч байна. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар улиралд нийтдээ 1.1 сая тонн боловсруулсан коксжих нүүрс худалдаалсан нь хоёрдугаар улирлынхаас 15%, өмнөх оны мөн үеийнхээс 20%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.

“Энержи Ресурс” энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд үүний 2 сая тонныг коксжих нүүрс, 0.3 сая тонныг хагас коксжих, үлдсэнийг эрчим хүчний нүүрс эзэлж байсан юм.

 

Б. Төгс