Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк: Алт худалдан авалт 12.9 тоннд хүрч 27%-иар буурав

Монголбанк оны эхний арван сарын байдлаар нийтдээ 12.9 тонн алт худалдан авсан тухай мэдээллээ. Энэ дүн нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 4.83 тонн буюу 27%-иар буурсан байна.

Гэхдээ сарын дүнг тусад нь авч үзвэл, өнгөрсөн аравдугаар сард алт худалдан авалт 1.73 тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарынхтайгаа (1.43 тонн) харьцуулахад Төв банкны алт худалдан авалт 21.3%-иар өссөн дүнтэй гарчээ.

2019 гарсаар дэлхийн зах зээлд алтны үнэ 18%-иар өсөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг унц нь 1513 ам.доллартай (нэг тонн нь 48.6 сая доллар) тэнцэж байна.

 

 

Б.Төгс