Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Samarco Mineracao” компанийн төмрийн хүдрийн уурхайг сэргээх зөвшөөрөл олгожээ

Бразилийн өмнөд хэсэгт орших Минас Жерайс мужийн Байгаль орчны зөвлөлөөс төмрийн хүдэр олборлолтоо сэргээн үргэлжлүүлэх зөвшөөрлийг “Samarco Mineracao” компанид олгожээ. 2015 оны арваннэгдүгээр сард тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан төмрийн хүдрийн уурхайн Германо цогцолборын хоёр далан задарсны улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учруулж  уурхайн ажиллагааг зогсоосон юм.

Зөвшөөрөл олгосноор “Samarco Mineracao” компани төмрийн хүдрийн ил уурхайн үйл ажиллагааг сэргээж 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулна гэж үзэж байна.

Ослоос өмнө компанийн төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ жилд 26 сая тоннд хүрч байжээ. Өнгөрсөн дөрвөн жилд “Samarco Mineracao” нь 2.9 тэрбум ам.долларын зээлийн өр төлбөртөө дефолт зарлаж, 3.2 тэрбум ам.долларын бондын хүүгийн төлөлтөө төлөхөө зогсоосон юм.

Э.Од