Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгч, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Москва хотноо аравдугаар сарын 28-нд “Оросын төмөр замууд” ХНН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, УБТЗ ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч О.В.Белозёровтой хоёр талын уулзалт хийлээ.
Тус уулзалтаар, Зам, тээврийн хөгжлийн сайд Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх ажилд “Оросын төмөр замууд” ХНН-тэй хамтарч ажиллах, техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцжээ. Мөн талууд “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, техникийн шинэчлэлт хийх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаар тогтсон байна.