Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав  

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, Засгийн газраас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Тавантолгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын  ээлжит бус хуралдаанд /10.31/хуралдаанд танилцуулав.

Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн “М Си Эс” компани “Тавантолгой цахилгаан станц”, “Ньюком”  компани “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц” –ыг байгуулахаар тус тус төсөл боловсруулжээ. “М Си Эс” компани бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой ба 1КВт цахилгааны үнийг 9.5 ам.цент байхаар тооцжээ. “Ньюком” компани 1КВт сэргээгдэх эрчим хүчийг 11.5 ам.центээр тоооцож, бүтээн байгууулалтыг 2022 онд дуусгана гэв.

Өмнөд говийн бүсэд цахилгаан станц баригдсанаар Оюутолгой компанийн эрчим хүчний импортод жилд төлж буй 200 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэхээс гадна Монгол Улсын өмнөд бүсийн говийн дэд бүтцийн хөгжилд дэвшил гарч, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ