Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Коксжих нүүрсний чиглэлээр Оросын “Колмар”, Хятадын “Baowu” компаниуд хамтарна

Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж.

Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн, сүүлийн хоёр жил Хятадын “Baosteel” компанид коксжих нүүрс нийлүүлж байна. "Колмар" нь 2021 он гэхэд коксжих нүүрсний экспортын хэмжээгээ 22 сая тоннд хүргэж, Алс Дорнодын боомтоор Ази-Номхон далайн бүс, Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Вьетнамын зах зээлд экспортлохоор зорьж буй.

Хятадын төрийн “Baowu” корпорацийн тухайд, 2016 онд "Baosteel" групп (52.1%) болон "Wuhan Steel" (13.48%) компани нэгдсэнээр байгуулагдсан ба гангийн үйлдвэрлэлээр Хятад улсдаа тэргүүлж байна.

Э.Од