Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ (2019.12.11).
Монгол улсын Засгийн газар Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа боловч урт хугацааны түүхий эдийн нөөц бүрдүүлэлтэд анхаарах шаардлагатай байгаа юм.
"Петроматад" компани саяхан шинээр нөөц илрүүлээд байгаа ч цаашид ихээхэн хэмжээний нөөц тогтоохын тулд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага бий.