Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хэбэй муж коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 2 сая тонноор танана

Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа  үргэлжлүүлэн танана гэж тус мужийн амбан захирагч Сю Цинь мэдэгджээ.  Тодруулбал, 2020 онд Хэбэй мужийн гангийн нийт үйлдвэрлэлийг 14 сая тонноор танах аж. Мөн агаарын Эх сурвалж. бохирдлыг бууруулах төрийн бодлогын дагуу, тус муж нүүрсний олборлолтоо 6 сая тонн, тэр дундаа коксжих нүүрснийхийг 2 сая тонноор тус тус танах юм байна. Өнгөрсөн 2019 онд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийг 14.02 сая, нүүрсийг 10.06 сая тонноор бууруулжээ.

Эх сурвалж: "Энержи Ресурс" компани

Тус муж нь Хятадын нийт гангийн үйлдвэрлэлийн ¼-ийг дангаар хангадаг. “13 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд 2020 он гэхэд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлээ жилд 200 сая тоннд барьж, нүүрсний олборлолтоо 70 сая тонн хүргэж бууруулах зорилттой ажиллаж байгаа юм.

Э.Од