Канадын уул уурхайн “First Quantum” компани нь 2019 оны аравдугаар сард “Cobre Panama” уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмал үйлдвэрлэлээ өнгөрсөн оныхоос 15.8%-иар нэмэгдүүлж 702 мянган тоннд хүргэжээ. Энэ нь компанийн хувьд түүхэн дээд амжилт бөгөөд энэ онд уг амжилтаа 25%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ.
Компани гурав дахь (“Cobre Panama”) уурхайн баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан ба уурхай энэ онд 285-310 мянган тонн зэсийн баяжмал, 120-130 мянган унц алт тус тус үйлдвэрлэх төлөвтэй байна.
2020 онд тус компани нийтдээ 830-880 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Канадын компани нь дэлхийн зэсийн 10 том үйлдвэрлэгчийн нэг болох төлөвтэй байна. Тус компани Замби улсад “Cobre Panama” уурхайгаас гадна “Kansanshi”, “Sentinel” зэрэг уурхай ажиллуулдаг.
Одоо “First Quantum” компани “Kansanshi” уурхайн үйл ажиллагааг өргөтгөн жилд 300 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болгох 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Өнгөрсөн оны байдлаар, тус уурхайгаас 232 мянган тонн зэс олборлосон байна.
Э.Од