Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын газрын ховор металын экспорт буурчээ

2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ.

Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 

Хятад улс нь дэлхийн газрын ховор металын томоохон үйлдвэрлэгч бөгөөд үүнээс Америкийн үйлдвэрлэлийн 70 гаруй хувь хамаардаг. АНУ-ын Засгийн газрын зүгээс дайсагнасан үйлдлүүд гаргах тохиолдолд  тус улс руу хийдэг газрын ховор металын экспортоо хязгаарлана гэж Хятадын эрх баригчид өнгөрсөн оны тавдугаар сард мэдэгдсэн байдаг. 

Э.Од