Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт метал худалдан авч байсантай харьцуулахад 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал худалдсан авсан ба үүнээс 1,810 кг нь алт, 1,747 кг нь цагаан мөнгө байсан. Монголбанк 2020 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт метал, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металыг тус тус худалдаж авсан байна.
2020 оны нэгдүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.
Эх сурвалж: Монголбанк