Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

УОК: Нүүрсний экспортыг түр зогсоох нь зүйтэй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын (2020.02.10) хуралдаанаар нүүрсний экспортын тээврийг түр хугацаанд зогсоох нь зөв гэж үзлээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл  Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ховд аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Бичигт зэрэг боомтоор нүүрсний экспортын тээврийг хориглох шийдвэр гаргав.

ЭМЯ-наас мэдээлснээр, Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь батлагдсан байна. Тиймээс нүүрсний тээвэрлэлтийг зогсоох саналаа УОК-оос Засгийн газарт танилцуулахаар болжээ.

Нүүрсний Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос”, “Саусгоби Сэндс”, “МАК” компаниуд нэгдүгээр сарын 30-наас экспортоо бүрэн зогсоож, Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолдог “Энержи Ресурс” компани экспортоо зогсоож байгаагаа тус тус мэдээлсэн билээ.

Монгол Улс 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тооцсон.

 

Э. Од