Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны ханш 1600 ам.доллар давлаа

Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  

Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий дарга Тедрос Аданом Гебрейсус “Дэлхийн бусад оронд гарсан коронавирусын халдварын тоо Хятадтай харьцуулахад маш бага байгаа ч гэлээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байж мэднэ” гэж  мэдэгдлээ.

Б.Золоо