Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Нүүрсний экспортын хилийн хоригийн хугацааг сунгав

Улсын Онцгой комиссын хуралдаанаар (2020.02.26) нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортын хилийн хоригийн хугацааг хэлэлцжээ. Тус хуралдаанаар, боомтын нүүрсний экспортын тээврийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзэж гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн байна. 

БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн вирусын улмаас Монгол Улсын онцгой комиссоос (2020.02.10) гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтуудаар нүүрсний экспортын тээврийг зогсоосон билээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний сарын байдлаар биет хэмжээгээр 2.4 сая тонн, үнийн дүнгийн хувьд 203 сая ам.доллараар хэмжигдсэн байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14%-иар, үнийн дүнгээр 20%-иар тус тус өсчээ.

Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлохоор 2020 оны төсөвт тусгасан юм.