Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Nippon Steel: Монгол Улс экспортын тээврээ зогсоосон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байна

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт ордог “Nippon Steel” компани 2020 онд үйлдвэрлэлийн хэмжээгээ 5 сая тонноор танахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус компанийн жилийн гангийн үйлдвэрлэл 49 сая тоннд хүрч буурах аж. Энэ нь коронавирусын дэгдэлтийн улмаас Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотой аж.

“Одоогоор компани гангийн үйлдвэрлэлээ бууруулаагүй байгаа ч цаашид танахад бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж “Nippon Steel” компанийн дэд Ерөнхийлөгч Кацухиро Миямото мэдэгджээ. Хоёрдугаар сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрүүдийн нөөц 30%-иар нэмэгдсэн байна. Шанхай дахь “Nippon Steel” компанийн үйлдвэрийн нөөц мөн өсчээ. Өөрөөр хэлбэл, тус улс дахь тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын улмаас бүтээгдэхүүний борлуулалт, эрэлт хэрэгцээ буурч байгаа юм. “Хэрэв Хятадын аж үйлдвэрлэлийн идэвхжилт нэмэгдэхгүй бол маш хүнд үр дагаварт хүргэж болзошгүй” хэмээн Кацухиро Мияамото автомашин, усан онгоц, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийн гангийн эрэлтийг онцолжээ.

Мөн тэрээр, Хятадын гангийн үйлдвэрүүдийн гол түүхий эд болох коксжих нүүрсний 30%-ийг хангадаг Монгол Улс экспортын тээврээ зогсоосон нь түүхий эдийн үнэ хурдацтай өсөхөд нөлөөлж буйг хэлсэн байна. Энэ бүх нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн маш хүнд цаг айсуйг илтгэж байна гэж “Nippon Steel” компанийн удирдлага үзжээ.

Э.Од