Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авав

Монголбанк 2020 оны хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авлаа. 2020 оны эхний хоёр сарын байдлаар төв банкны үнэт металын нийт худалдан авалт 4.5 тоннд хүрээд байна. Хоёрдугаар сарын худалдан авалт нь өмнөх оны мөн үед уг үзүүлэлт 96 кг байсантай харьцуулахад 856 кг-аар өслөө.

2020 оны хоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 18 кг үнэт метал тус тус худалдан авав.

Монголбанкны 1 грам алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн хоёрдугаар сард 140,292.94 төгрөг байлаа.

 

Эх сурвалж: Монголбанк