Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын эдийн засгийн идэвхжил түүхэн доод хэмжээнд хүрлээ

Улс орны эдийн засгийн эрчмийг илтгэдэг (аж үйлдвэрийн) PMI үзүүлэлтээр Хятадын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тодруулбал уг үзүүлэлт өнгөрсөн сард 35.7%-тай гарчээ (50-иас доош бол бууралтыг илтгэдэг). Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын PMI үзүүлэлт 50%-тай гарч байсан юм. Ийнхүү хоёрдугаар сард тун доогуур дүн гарсан нь ялангуяа Хятадын барилгын салбарын уналтаас болжээ. Гэхдээ коронавирусын тархалтыг тус улс хяналтандаа авсан тул ирэх саруудад сэргэлт ирнэ гэж Capital Economics тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч зэс, төмрийн хүдрийн ханшийн түвшин төдийлөн буураагүй байна. Өчигдрийн байдлаар (2020.03.02Лондоны металын бирж дээр зэсийн үнийн түвшин 5657 ам.доллар/тонн-д хүрч 3 орчим хувиар өссөн байна. Ийнхүү ханш өсөхөд Хятадын дотоодын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа аажмаар сэргээж байгаа төдийгүй тус улсын төв банк эдийн засгийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлж буй нь голлон нөлөөлжээ.

Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч улс болох Чилийн Уул уурхайн сайд Балдо Прокурика коронавирусын тархалт намжсаны дараагаар зэсийн ханш 6600 ам.доллар/тонн-оос давна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар зэсийн ханш он гарснаас хойших хугацаанд 7%-иар буураад байгаа юм. Түүнчлэн тэрбээр COVID-19-ийн хувьд нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа ч өмнөх туршлагаас үзвэл коронавирустэй төстэй SARS болон энэ төрлийн бусад өвчний үргэлжлэх хугацаа нь хоёроос гурван сар байсан. Тиймээс энэ удаад ч ойролцоо хугацаанд үргэлжлэх болов уу гэж таамаглаж байгаагаа илэрхийлжээ.

Зэсээс гадна төмрийн хүдрийн ханш ч өсөх хандлагатай байна. Тянжины боомт дээрх 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын ханш өчигдрийн байдлаар 5.9%-иар өсч 89 ам.доллар/тонн-д хүрчээ. Төмрийн хүдрийн үнэ ханш өсч байгаа нь мөн гол үйлдвэрлэгчид болох Бразил, Австралийн нийлүүлэлт буурч байгаатай холбоотой ажээ.

Б.Төгс

 

 

 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах