Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Замын-Үүдийн боомтын авто замаар нүүрсний экспорт эхэллээ  

Нүүрсний экспорт эхэлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн тухай Сангийн сайд Ч. Хүрэлбаатар цахим хуудсандаа бичжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс Замын-Үүд боомтоор автомашинууд ариутгалын шаардлагыг ханган БНХАУ-руу нүүрс экспортолж эхэлсэн байна. Авто замаар нүүрний экспортыг битүүмжилсэн чингэлэгтэй автомашинаар хийж байгаа юм. 

Өнгөрсөн Ням гаригт (2020.03.01) Засгийн газар шуурхай хуралдаанаар, нүүрсний  экспортын тээврийн бэлтгэл ажил хангагдвал  гуравдугаар сарын 15-ныг хүлээлгүй наана нь эхлэх боломжтой гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч мэдээлсэн. Мөн энэ өдрүүдэд Замын-Үүд боомтод ЗТХЯ-ны сайд  Б.Энх-Амгалан ажиллаж байна. 

Тэгвэл Замын-Үүдийн боомтын төмөр замаар Олон Овоот өртөөнөөс МАК, “Штайнколе”, “Чингисийн хар алт”, “Алаг Тогоо”, “Их хуралдай”, “Тэзү”, “Аривжих Энержи”, “Зонтон” зэрэг компаниуд нийт 1 сая гаруй тонн нүүрс экспортолдог. 

Б.Золоо