ОХУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн Дум (2020.03.10) хийсэн байна. Анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова төрийн Думын гишүүний хувьд “Нэгдсэн Орос” намыг төлөөлж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2 удаа улиран ажиллах хязгаарыг хүчингүй болгох саналыг дэвшүүлжээ.
Төрийн Дум хагас цагийн завсарлага авсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлэхдээ шинэ саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн аж. Түүний мэдэгдлийн дараагаар, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй байхаар төрийн Дум болон доод танхим тогтсон байна. Хэрэв Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт нь ард иргэдийн санал хураалтаар (2020.04.22) олны дэмжлэг авах юм бол Путин 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нээгдэх бөгөөд хуулийн дагуу 2036 он хүртэл Төрийн эрх барих боломжтой болох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин (2020.01.15) Төрийн Дум болон Холбооны зөвлөлд хандсан жил тутмын илгээлтээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг мэдэгдсэн билээ. Тэрээр илтгэлдээ “ерөнхийлөгч-парламентын бүгд найрамдах улс” байх нь зүйтэй гэж үзэж, хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр удаа улиран ажиллахаар хязгаарлах буюу гурав дахь болон дараагийн хугацаанд нэр дэвшихгүй байх саналыг дэвшүүлж байсан.
Э.Од