Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Shanghai Metals Market”: Хятадын зэсийн үйлдвэрлэл гуравдугаар сараас сэргэнэ

Хоёрдугаар сард Хятад улс 683.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1%-иар буурсан гэж “Shanghai Metals Market” мэдээлсэн байна. 

Тус улсын дотоодын тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын улмаас эрэлт буурч, үйлдвэрүүдийн нөөц нэмэгдсэнээр зарим компаниуд зэсийн үйлдвэрлэлээ танах, түр зогсооход хүрсэн. Энэ сарын эхээр гол бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа учир Хятадын үйлдвэрүүд сэргэхэд нөлөөлнө шинжээчид үзэж байна. 

Гуравдугаар сард тус улсын катодын зэсийн үйлдвэрлэл ойролцоогоор 715.5 мянган тонн болж нэмэгдэнэ гэсэн таамгийг дэвшүүлжээ. Гэхдээ энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 2.2%-иар бага үзүүлэлт юм. Хятадын гаалийн мэдээллээр, 2020 оны эхний хоёр сард 846.1 мянган тонн зэс импортолж, өмнөх оны мөн үеэс 7.2%-иар өсчээ. Харин зэсийн баяжмалын импортын тухайд өнгөрсөн оныхоос 1.2% бага буюу 3.77 сая тонн болж буурсан аж. 

Э.Од
 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах