ОХУ энэ оны эхний хоёр сарын байдлаар 25.2 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар бага аж. Мөн хугацаанд тус улсын нүүрсний олборлолт 7.5%-иар буурч 66.54 сая тонн болжээ.
Коронавирусын дэгдэлтийн улмаас Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтуудыг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хаасан бөгөөд далайн боомтуудаар нүүрс экспортолж байна.
2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс 27 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд гол зах зээл Хятад, Япон, Өмнөд Солонгос улс руу Алс Дорнодын боомтуудаар нийлүүлдэг.
Э.Од