Коронавирусын дэгдэлтийн улмаас карантин тогтоосон нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа сэргэж эхэлснийг Хятадын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлжээ. Тодруулбал, Хубэй мужаас бусад бүс нутгийн нүүрсний уурхайн 83% нь хэвийн үйл ажиллагаанд орж байна. Тус уурхайнууд жилд нийтдээ 3.43 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
2020 онд БНХАУ-ын өмнөд бүс нутгийн Юунан, Гуйжоу мужийн нүүрсний 280 уурхайг хаах аж. Тухайлбал, Гуйжоу мужийн жилийн нүүрсний олборлолтыг 10 сая тонноор бууруулж 80 уурхай, Юунан мужид 200 уурхайг тус тус хаахаар болжээ.
Жилд 300 мянган тонн нүүрс олборлодог жижиг уурхайнуудыг хаах бөгөөд хамгийн багадаа жилд 3 сая тонн нүүрс олборлох шаардлага тавьж байна.
Э.Од