Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна.
Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана.
-С зөвшөөрөл
-Эрүүл ахуйн дэглэм, ажиллах журам батлан мөрдүүлнэ
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг ханган ажиллана
-Жолооч нарыг урьдчилсан болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулна
-Мэдээлэл харилцааны тасралтгүй үйл ажиллагааг бий болгоно
-Тээвэрлэлтийн тусгай маршрутыг гаргаж мөрдүүлэх
-Тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих
-Жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах
-Халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхаарна.
Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ гэж Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар мэдээллээ.