Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.
Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна.
Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар авч үзвэл:
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7%-ийг бүрдүүлж байна.
Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого
2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 320.6 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 157.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурсан байна.
Дараах ашигт малтмалын татвар, хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3%-иар буюу 410.4 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 20.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт
Экспорт 770.7 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 322.9 сая ам.доллараар буюу 29.5%-иар буурсан байна.
Төмрийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын хүдэр, баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95%-ийг эзэлж байна.
Чулуун нүүрсний экспорт: 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 228.8 сая ам.долларын 2.7 сая тонн экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 82.3 ам.доллар болсон байна. Чулуун нүүрсний 96%ийг БНХАУ руу гаргасан байна.
Зэсийн баяжмалын экспорт: 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 192.2 мян.тн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 37.1 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,347.2 ам.доллар, экспорт үнийн дүн 309.0 сая ам.доллар байсан бол 2020 оны 2 сард дундаж үнэ 1,139.6 ам.доллар, үнийн дүн 219.1 сая ам.доллар болж тус тус буурсан байна.
Төмрийн хүдрийн экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.4 сая тонн буюу 98.8 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 246.0 мян.тн-оор, үнийн дүн нь 46.7 сая ам.доллараар тус тус өссөн байна. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 69.3 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1 ам.доллараар өссөн байна.
Хайлуур жоншны экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 82.2 мян.тн буюу 20.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 13.0 мян.тн-оор их, үнийн дүнгээр 3.1 сая ам.доллараар бага байгаа нь хайлуур жоншны экспортын дундаж үнэ 91.6 ам.доллараар буурсантай холбоотой. Хайлуур жоншны 29.4 хувийг ОХУ руу, 70.2 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.
Цайрын баяжмалын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 26.4 мян.тн-д хүрсэн байна. Цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,343.2 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 54.6 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 35.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 сая ам.доллараар өссөн байна.
Молибденийн баяжмалын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр үнийн дүнгээр 7.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. Молибдений баяжмалын 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,761.1 ам.доллараас 7,000.5 ам.долларт хүрч 1,760.6 ам.доллараар буурсан байна. 2020 оны эхний 2 сарын байдлаар 1,039.6 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 103.7 тн-оор их байна. Молибдений баяжмалын 87.0 хувийг БНХАУ руу гаргасан байна.
Коксын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 412.7 тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.3 мян.тн буюу 96.8 хувиар, үнийн дүнгээр 70.0 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 2.6 сая ам.доллар буюу 97.4 хувиар тус тус буурсан байна.
Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 2.1 мян.тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 600.6 тнбуюу 39.5 хувиар, үнийн дүнгээр 12.1 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 3.2 сая ам.долларбуюу 36.2 хувиартус тус өссөн байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт: 2020 оны 2 сард хорио цээрийн улмаас боловсруулаагүй нефтийн экспорт зогсож 287.7 мян.бар буюу 16.9 сая ам.доллар буюу 1 сарын гүйцэтгэл хэвэндээ байсан нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 723.6 мян.бар-иар, үнийн дүн 36.0 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель түүхий нефтийн хилийн дундаж үнэ 52.4 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 58.8 ам.доллар болж 6.4 ам.доллараар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт
Эрдэс бүтээгдэхүүний импорт 2020 эхний 2 сарын гүйцэтгэлээр 750.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.4 сая ам.доллараар буюу 10.4%-иар буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт 213.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 сая ам.доллараар буюу 5.7%-иар өссөн байна.
Коксын импорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 363.0 тонн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 87.9 тонн буюу 32%-иар, үнийн дүнгээр 66.9 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 19.8 мян.ам.доллар буюу 42%-иар тус тус өссөн байна.
Газрын тосны импорт: Эрдэс бүтээгдэхүүний импортын 85.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2020 оны эхний 2 сарын байдлаар 182.5 сая ам.долларын 282.6 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 17.0 мян.тн буюу 5.7 хувиар буурч, үнийн дүнгээр 1.4 сая ам.доллар буюу 0.8 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын 85.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 28.1 хувийг автобензин, 57.0 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.
2020 оны эхний 2сарын гүйцэтгэлээр 81.3 мян.тн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 14.9 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 542.2 ам.доллар байсан бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 630.7 ам.доллар болж 16.3 хувиар өссөн байна. Дизель түлшний импорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 163.1 мян.тн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 17.7 мян.тн-оор буурсан байна. 2019 оны эхний 2 сард 1 тонн дизель түлшний импортын дундаж үнэ 613.8 ам.доллар байсан бол өнгөрсөн оны мөн үед 637.8 ам.доллар болж 24.0 ам.доллар буюу 3.9 хувиар өссөн байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.9 сая ам.доллараар буурсан байна.
Газрын тосны олборлолтын чиглэлээр:
Монгол Улсын хэмжээнднийт 6.6сая баррель (890,000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Энэ оны 03 дугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 445 633 баррель буюу 60 765 тонн газрын тос олборлож, 304 452 баррель буюу 41 507 тонн газрын тос экспортлож 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.
Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2019 онд нийтдээ 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оноос 7.17 хувиар нэмэгдсэн. 2020 оны 1,2 дугаар сард нийт 305 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин 89;
- Аи-92 автобензин 29;
- Дизелийн түлш 37;
- ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам