Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Орос: Газрын тосны гарцаа танахад бэлэн

Газрын тосны үйлдвэрлэлээ бууруулах асуудлаар ОПЕК болон ОХУ-ын хооронд ирэх пүрэв гаригт (2020.04.09) уулзалт хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна. Энэхүү уулзалт өнгөрсөн даваа гаригт болох хүлээлттэй байсан ч уулзалтын тов хойшилсон юм. Гарц танах тухай шийдвэрийг угтаад зах зээлд газрын тосны үнийн өсөлт өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ажиглагдах болсон. Дөрөвдүгээр сарын 2-нд Брэнт газрын тосны ханш баррель тутамдаа 24 ам.доллараас 36 ам.доллар болж өсчээ. Өнөөдрийн байдлаар (2020.04.07) Брэнт маркийн газрын тосны ханш 33 ам.долларын түвшинд хэлбэлзэж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлч хүртэл ОПЕК-ийн гишүүн орнуудын газрын тосны гарц танах тухай өмнөх хэлэлцээр хэрэгжээд дууссан юм. Уг хугацааг үргэлжлүүлэн сунгах тухай хэлэлцээрт ОПЕК-ийн орнууд ОХУ-тай нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй билээ. Үр дүнд нь ОПЕК-ийн хамгийн том үйлдвэрлэгч, гишүүн орон Саудын Араб газрын тосны гарцаа нэмэгдүүлж, нийлүүлэлтийн ханшаа бууруулах замаар ОХУ-тай ханшийн “тулаан” өрнүүлснээр Брэнт газрын тосны үнэ огцом буурсан юм.

Шинэ коронавирусээс үүдэн улс орнуудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дэлхийн газрын тосны эрэлт дөрөвдүгээр сард 20%-иар буурах таамгийг судалгаа шинжилгээний байгууллагууд гаргаад байна. Харин энэ оны хэмжээнд газрын тосны эрэлт өнгөрсөн оныхоос 5%-иар буурч 95 сая баррель/өдөр-т хүрнэ гэсэн таамгийг “Rystad Energy байгууллага дэвшүүллээ. Өнгөрсөн оны хувьд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 99.9 сая баррелиар хэмжигдэж байжээ.  

Нэгэнт эрэлт буурч буй үед ОПЕК болон ОХУ яаралтай гарц танах шийдэлд хүрч, зах зээлд газрын тосны ханшийн бууралтыг хазаарлах шаардлагатай байгаа юм. Уулзалтын үеэр үйлдвэрлэгч орнууд өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 10 хүртэлх сая баррелиар бууруулах шийдэлд хүрч болох тухай ОХУ-ын тал мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Трамп уг хэмжээ 15 сая хүртэлх баррелиар хэмжигдэнэ гэж жиргээд амжсан.

ОХУ уг хэлэлцээрт АНУ-ын тал оролцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Гэхдээ одоогийн ханшийн бууралтын үед АНУ-ын занарын тос олборлогч болон Канадын элсний тос олборлогчид хамгийн их хохирол хүлээж байгаа ажээ. Учир нь тэдгээрийн олборлолтын зардал нь нэлээд өндөрт тооцогддог.  

Гэхдээ эрэлт буурч байгаа үед ямар нэг үйлдвэрлэл танах хэлэлцээр нь ханшийн уналтыг бүрэн арилгана гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр одоогийн ханшийн түвшин нь газрын тос үйлдвэрлэгч орнуудын хувьд алдагдалтай бөгөөд удаан тэсвэрлэх боломжгүй дүн юм.

Б.Төгс

 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах