Сүүлийн нэг сарын турш Хятадын түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Гэсэн ч тус улс руу коронавирусын тархалтын улмаас Австрали, Бразилийн томоохон компаниудын төмрийн хүдрийн нийлүүлэлт буурсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Австрали, Бразилийн нийлүүлэх төмрийн хүдрийн импорт 3.17 сая тонноор буурч 19.81 сая тоннд хүрчээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний улирлын байдлаар 262.7 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар өссөн байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 1.2%-иар өсч 86.23 ам.долларын ханштай байгаа аж. Энэ нь гуравдугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үнэд тооцогдож байна.
Э.Од