Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Монгол” компани  “Бид нэг амьтай шүү” аян эхэлжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-аас охин компани “Гашуунcухайт авто зам” ХХК болон Цагдаагийн ерөнхий газар, “Юнител” ХХК хамтран “Бид нэг амьтай шүү” аяныг эхлүүлжээ. “Гашуунcухайт авто зам” ХХК хариуцдаг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, ослын тоог бууруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. 

Гашуунсухайтын авто замд жолооч нар хурд хэтрүүлэх, нойр хоолгүй зорчих, урсгал сөрөх зэргээс үүдсэн аваар осол, жолооч амиа алдах хүртэл тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллага хууль дүрэм сурталчлан, жолооч нарын ухамсарт нөлөөлөх ажлуудыг хийж байгаагийн нэг нь “Бид нэг амьтай шүү” аян ажээ. 

“Тус аяны хүрээнд жолооч нарыг хурд хэтрүүлэх, урсгал сөрөхөөс сэргийлэх ажлуудыг хийнэ. Ингэснээр өөртөө болон бусдад илүү хариуцлагатай хандаж, зам тээврийн ослын тоо буурна” гэж үзэж буйгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр онцолсон байна. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд хэрэгжиж буй “Бид нэг амьтай шүү” аян 14 хоног үргэлжилнэ. 

Б.Золоо