Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Glencore” компани Замби дахь зэсийн уурхайн үйл ажиллагааг сэргээнэ

Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор “Glencore” компани “Mopani” уурхайн үйл ажиллагааг (2020.04.08) зогсоосон бөгөөд гурван сарын туршид сэргээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. 2018 оны байдлаар, уурхайгаас 119 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байдаг.

Тэгвэл “Glencore” компани шийдвэрээ эргэн харж, уурхайн үйл ажиллагааг дахин сэргээж мададгүй байна. Уурхай хаагдсан хугацаанд 11 мянган ажилтан ажилгүй сул зогсоход хүрээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд Замби улсын Засгийн газраас шүүмжлэлтэй хандаж, “Glencore” компанийн “Mopani” уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхааруулжээ. Мөн уурхайн үйл ажиллагаанаас татвар хураамжаа улсын төсөвт төлж эхлэхийн тулд компани зардлаа бууруулах ёстойг тус улсын Уул уурхайн яамнаас мэдэгдсэн байна.

Компанийн хувьд тус уурхайн төслийн 73%-ийг эзэмшдэг. 

Э.Од