Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгохоор төлөвлөжээ  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчидийн ээлжит хурал (2020.04.24) нээлттэй боллоо. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахимаар явагдсан юм. Хурлыг компанийн www.ett.mn сайт болон  “1072 Хувьцаа Мэдээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжууллаа. 
 
Ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд болон бусад ажлын талаар мэдээлсэн юм. Мөн компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлав. Үүнээс гадна ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр тооцож олгоно. Ногдол ашгийг (2020.05.01) өдрөөс олгохоор төлөвлөжээ. 
Мөн Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг танилцууллаа.  Хуралдаанд тус компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч УУХҮЯ болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцсон байна. 
 
2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 60 сая дахь тонн нүүрс олборлож, 1 тэрбум ам.долларын борлуулалттай, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн 2019 оны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн болон Төрийн аудитын байгууллагын шалгалтаар ямар нэг зөрчилгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тус компани өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллажээ.  

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК