Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Platts”: Дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон

Эх сурвалж: www.australianmining.com.au

Дөрөвдүгээр сард “S&P Global Market Intelligence” байгууллагаас хийсэн судалгаагаар, COVID-19-ын тархалтын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн 33 орны  260 уурхайн үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс дийлэнх уурхай нь Өмнөд Африк, АНУ, Мексик, Канад зэрэг орнуудынх аж.

Шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлж хөл хорио тогтоосон нь ураны зах зээлд хамгийн ихээр нөлөөлжээ. “Platts”-ийн мэдээллээр, ураны үйлдвэрлэлийн 21 уурхай хаагдсан бөгөөд дэлхийн ураны нийт олборлолт 11%-иар буурахаар байна. Энэ нь түүхий эдийн зах зээл дээр ураны ханш өсөхөд нөлөөлжээ.

COVID-19-ийн нөхцөл байдалд өртсөн дараагийн түүхий эд бол цагаан алт байна. Цагаан алтны олборлолт явуулдаг 12 уурхай түр хугацаанд зогсолт хийснээр дэлхийн цагаан алтны нийт олборлолт 3.3%-иар буурах магадлалтай. Түүнчлэн, мөнгөний 100 уурхайн үйл ажиллагаа зогссон ба энэ төрлийн түүхий эдийн олборлолт 2.4%-иар танагдаж болзошгүй. Тэгвэл зэсийн 51 уурхай сул зогсолт хийжээ. Үүний улмаас дэлхийн зэсийн нийт олборлолт 2.25%-иар буурч мэдэхээр байна.          

Дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр уул уурхайн үйлдвэрлэл сэргэх хандлага ажиглагдаж байгааг “Platts”-ийн шинжээчид онцолжээ. Одоогоор уул уурхайн үйлдвэрлэлийн салбар тогтворгүй хэвээр байгаа бөгөөд зарим уурхайд карантины дэглэмийг улам чангатгаж болзошгүйг тэмдэглэсэн байна.

Э.Од
 


 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах