Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн импорт 13%-иар нэмэгдэв

Дөрөвдүгээр сард Хятад нь нийт 97.27 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс 13%-иар өсчээ. COVID-19 холбоотой  хязгаарлалтыг цуцалснаар тус улсын гангийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа хэвэндээ орж эхэлснээр импорт өсөх болсон гэж шинжээчид тайлбарлаж байна.

Хятад руу чиглэсэн Австралийн төмрийн хүдрийн экспорт 12%, Бразилынх 10%-иар тус тус нэмэгджээ. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад нийт 360 сая тонн төмрийн хүдэр импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-иар өссөн үзүүлэлт юм.

Э.Од