Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оросын “Русал”, Glencorе компаниуд 16.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулна

Дэлхийн хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч Оросын “UC Rusal” компани нь Швейцарийн трейдер “Glencore” компанитай урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Гэрээний нийт дүн 16.3 тэрбум ам.доллар бөгөөд “UC Rusal” компани 2020-2024 онд 6.87 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлэх аж. Нийлүүлэлт ирэх есдүгээр сараас эхэлнэ. Гэрээний хүрээнд Оросын компани энэ онд 344.7 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Бүтээгдэхүүн нийлүүлэх үнийг Лондоны металын биржийн ханшаар тооцох аж. Өнөөгийн байдлаар, нэг тонн хөнгөн цагааны ханш 1485 ам.доллар байгаа юм. Он гарснаас хойш тухайн түүхий эдийн ханш 21%-иар буурсан байна. 2019 онд “US Rusal” компани 3.8 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ. “US Rusal”, “Glencore” компаниуд 8 жил буюу урт хугацааны анхны гэрээг 2011 онд байгуулахдаа нийт 14.5 сая тонн хөнгөн цагаан нийлүүлхээр тохиролцсон байдаг.    

Швейцарийн трейдер “Glencore” компанийн тухайд, “UC Rusal”-ын 8.75%-ийн эзэмшилтэй байсан юм. 2020 оны хоёрдугаар сард “Glencore нь” хувь ээмшлээ “UC Rusal”-ын толгой компани руу шилжүүлжээ. Ингэснээр толгой “En+” группийн 10.55%-ийн эзэмшигч болж байна. Компани дахь энэхүү хувь эзэмшлийн өөрчлөлт нь АНУ-ын эдийн засгийн хоригт орсонтой холбоотой аж. Учир нь 2018 онд  “En+” группын 70%-ийг эзэмшигч Олег Дерипаска болон түүний шууд удирдах 8 компанийг (“UC Rusal”, “En+”) АНУ-ын Сангийн яамнаас эдийн засгийн хоригт оруулсан юм. 2019 онд тус хоригийг цуцлахдаа компани дахь хувь эзэмшлийг өөрчлөх нөхцөлийг АНУ-ын зүгээс тавьжээ. Үүний “En+” групп дэх Олег Дерипаскагийн эзэмшил 44.95% хүрч буурсан бол “UC Rusal” компанийн эзэмшил нэмэгдэж 56.06% болсон юм.  

Э.Од