Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Arcelor Mittal”: Ногдол ашиг олгохгүй, хөрөнгө оруулалтаа 4 дахин танана

Коронавирусын хязгаарлалт гангийн эрэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд нийлүүлэлт 33%-иар танагдан, орлого буурна гэж “Arcelor Mittal” компани өөрийн үйл ажиллагааны талаар мэдэгджээ. Тус компани ногдол ашиг олголтоо царцааж, энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа 4 дахин бууруулахаар болсон байна. 

Ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Arcelor Mittal” компанийн Санхүү хариуцсан захирал Адитья Миттал “Тодорхойгүй байдлаас үүдэн хоёрдугаар улиралд компанийн үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Хэдийгээр Европын холбоо, Энэтхэг болон АНУ-ын зарим мужид автомашины үйлдвэрлэл сэргэж, Хятадад мэдэгдэхүйц идэвхжиж байгаа ч гангийн зах зээлийг урьдчилан таамаглахад бэрх байна” хэмээжээ. 

Хоёрдугаар улиралд ногдол ашиг, татвар оруулахгүйгээр тус компанийн ашиг 400-600 сая ам.доллар байх тооцоо гарсан байна. Гэтэл өнгөрсөн оны мөн үед 1.56 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. “Arcelor Mittal” компани нь 4-6 дугаар сард 13.5-14.5 сая тонн ган зах зээлд нийлүүлэхээр байна. Эхний улиралд 19.5 сая тонн ган нийлүүлсэн аж.

Э.Од