Энэ долоо хоногийн мягмар гаригт “BHP Billiton” групп нь Хятадын төмөрлөгийн “Baosteel” компанид төмрийн хүдэр нийлүүлэхдээ төлбөрийг анх удаа юаниар хийж эхэлснээ мэдэгдэв. Hийт 100 сая юань буюу 14.1 сая ам.долларын худалдаа хийжээ.
Нэгдүгээр сард, “Baosteel” компани юаниар Бразилийн “Vale” компаниас төмрийн хүдэр худалдан авсан байна. “Vale”-ийн хувьд төмрийн хүдрийн худалдаандаа 2016 оноос юанийн төлбөрийг нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн онд “Baosteel” нь “Rio Tinto” групптэй юаниар төлбөр хийх худалдааны гэрээ байгуулсан юм. 2019 оны дөрөвдүгээр сараас Австралийн “Fortescue Metals” групп мөн Хятадын зах зээлд нийлүүлж буй төмрийн хүдрийн худалдааны төлбөрийг юаниар хийж байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт дөрөвдүгээр сард 11%-иар өссөн нь тус улсын гангийн үйлдвэрлэл сэргэж буйтай холбоотой аж.
Э.Од