Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт ОУВС-аас олгоно 

-    КОВИД-19 цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт бий болоод байгаа хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх ОУВС-гийн Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл (ШСХ)-д яаралтай хамруулах хэлэлцээрт Ажлын хэсгийн түвшинд хүрлээ. 

-    КОВИД-19 нь Монгол Улсын макро эдийн засгийн төлөвийг сулрууллаа. Засгийн газраас вируст халдварын тархалтыг хязгаарлахын тулд шуурхай арга хэмжээг авсны дээр эдийн засгийг сэргээх, нийгмийн нөлөөллийг бууруулах өргөн хэмжээний багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

-    ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр ШСХ-д хамруулах хүсэлтийг баталснаар бусад донор орнуудтай хамтран Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцлийн яаралтай хэрэгцээг хангахад туслалцаа үзүүлнэ. Уг хүсэлтийг Захирлуудын зөвлөлөөр 6 дугаар сарын эхэнд хэлэлцэх хүлээлттэй байна. 

Жэф Готтлийбээр ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг (2020.05 11-13) Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж 99 сая ам.долларын санхүүжилт бүхий яаралтай санхүүжилт олгох хүсэлтийг хэлэлцлээ. Уулзалтын үеэр КОВИД-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрүүл мэндийн эрсдэлийг хязгаарлах төлөвлөгөө, өрийн тогтвортой байдал, нөөцийн хүрэлцээ зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ажлын хэсгийн уулзалтыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв. Тэрээр “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна. “Монгол Улсад ОУВС-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй, 2020 оны 5-р сарын 23-нд эцэслэх хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжийг бүрдүүлжээ. “Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөр ч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай юм. “Харин вирусийн тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдсэн” гэв. 

Эх сурвалж: Монголбанк


 

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (197.211.61.38)
    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 200,000 долларыг бэлнээр өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 05 сарын 20 | Хариулах