Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр” ТОП 100-г манлайллаа

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя хэмээн уриалав.

ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.

2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наяд төгрөгөөр өсч, 34.3 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ийн 93%, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54%-иар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65%-д хүрсэн үзүүлэлттэй байна. 2018 онд ТОП-100 аж ахуйн нэгжүүд төлсөн татвар нь татварын нийт орлогын 50%-ийг эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 15%-иар өсчээ. Эдгээрт ажиллагсдын тоо  6 мянгаар нэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8 хувьтай тэнцэж байгаа ба нийт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27%-ийг бүрдүүлсэн байна.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ  ТОП-100  аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжээр тодорлоо. Тус үйлдвэрийн хувьд 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-аас дээш хувиар бүрдүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тонн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тоннд хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай биелсэн байна. Борлуулалтын орлогыг 2.2 их наяд төгрөгт хүргэн цэвэр ашгийн төлөвлөгөөг 74%-иар давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь “Эрдэнэт үйлдвэр-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүн болжээ.

Г.Идэр

 

 

 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах