Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсчээ

Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна.

Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.

COVID-19 цар тахлын дэгдэлтээс хойш Хятадын эдийн засаг аажмаар сэргэж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэл ч эрчимжиж байна. Гэсэн хэдий ч дэлхийн төмрийн хүдрийн хоёр дахь экспортлогч Бразилд коронавирусаас сэргийлэх хөл хорио нь тус улсын нийлүүлэлт эрс буурахад хүргээд байна.
Э.Од