Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2020 онд Шанси мужийн нүүрсний олборлолт 15 сая тонноор танагдана

Хятадын Шанси мужид 600 мянган тонноос бага нүүрс олборлодог уурхайнуудыг 2020 онд бүрэн хаахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд тус мужийн нүүрсний нийт олборлолт 15 сая тонноор танагдах магадлалтай гэж бүс нутгийн удирдлагууд үзэж байна.

Өнөөгийн байдлаар Шанси мужид нүүрсний 954 уурхай үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн онд нийт 971 сая тонн нүүрс олборложээ. 2016-2019 онд Шанси мужид нүүрсний 106 уурхайг хаасан тухай тус мужийн Эрчим хүчний удирдлагын газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна.  

Э.Од