Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Zijing Mining” компани Түвдийн зэсийн 2 уурхайд хяналтын багцыг эзэмшив

Хятадын зэс, алтны томоохон үйлдвэрлэгч “Zijing Mining” компани нь 3.88 тэрбум юань буюу 548 сая ам.доллараар Түвдийн автономит тойрог дахь зэсийн 2 уурхайн 51%-ийн хяналтын багцыг худалдан авчээ. Энэ нь “Qulong”, “Zhibula” уурхай юм.

Хамгийн ирээдүйтэй төсөл нь 2037 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Qulong” уурхай бөгөөд жилд 30 сая тонн хүдэр олборлодог байна. 

“Zijing Mining” компани эдгээр уурхайг худалдан авсан нь Хятадад зэсийн хомсдол үүсч буйтай холбоотой аж. Коронавирусын улмаас тус улсад зэсийн хэд хэдэн уурхай хаагдсан юм.

“Zijin Mining” компанийн тухайд алт олборлолтын хэмжээгээр Хятад улсдаа нэгдүгээрт, зэс олборлолтоор гуравдугаарт ордог. Тус компани нь Канадын “Айвенхоу Майнз”-тай хамтран Конго улс дахь зэсийн “Камоа” төслийг 2008 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн 49.5%-ийг 2015 онд Хятадын тал 412 сая ам.доллараар худалдан авсан. “Zijin Mining” нь Монгол, Тажикстан, Өмнөд Солонгос, Орос, Тайланд болон Перуд уул уурхайн төсөл хэрэгжүүлж байна. 

Э.Од