Саудын Арабын Засгийн газар уул уурхайн салбарын шинэ хуулийг баталсан байна. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулалт татан уул уурхайн салбараа хөгжүүлснээр эдийн засаг дахь газрын тосны экспортын хамаарлыг бууруулахаар зорьжээ.
Хууль, эрх зүйн шинэ зохицуулалтаар ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэмжихээс гадна хөрөнгө оруулагчдад санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэх аж.
Саудын Араб нь газрын тосноос гадна уран, бокситын ихээхэн нөөцтэй. Өнөөгийн байдлаар уул уурхайн “Ma’aden” компани алт, зэс болон фосфатын олборлолт явуулдаг байна.
Э.Од