Монгол Улсын хэмжээнд энэ онд 6.6 сая баррель (890 мян.тн) газрын тос олборлон, экспортолж, улсын төсөвт нийтдээ 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
Тэгвэл 2020 оны зургадугаар сарын 10-ны өдрийн байдлаар 839.7 баррель буюу 106.8 мянган тонн газрын тос олборлосон бол экспортын хэмжээ 740.2 мянган баррель буюу 93.4 мянган тоннд хүрлээ.
Харин газрын тосны салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2020 оны тавдугаар сарын 31-ний байдлаар 38.2 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдсэн тухай УУХҮЯам мэдээллээ. Энэ нь 2020 онд төсөвт төвлөрүүлэх нийт орлогын дөнгөж 11.4%-тай тэнцэж буй юм.
Б.Төгс